Sunday, June 1, 2008

Хүн өвдөхийн зовлонг сайн мэддэг хэрнээ эрүүл байхын жаргалыг тоодоггүй

Өдөржин оффист хөдөлгөөнгүй суудаг хүмүүст хоёр дасгал зааж өгье. Дараахь дасгалуудыг хийхийн тулд суудлаасаа өндийх ч шаардлагагүй.

1. Гар, нурууны булчинг чангаруулах дасгал
Iирээ рүүгээ шахаж эгц суугаад хоёр гарынхаа алгаар ширээнийхээ тавцан доороос чанга түлх. Ингэхдээ мөрөө аль болох доош нь унжуулж, хоёр далаа ойртуулан шахна. Нуруу эгц байх ёстой. Хэдэн секундын турш ийнхүү түлхээд, дараа нь биеэ суллаад, дахин давтана. 5-ааш доошгүй давталттай.

2. Хөлийн улыг амрааж, бодисын солилцоо сайжруулах дасгал
Хоёр хөлөө өсгийгөөр нь өргөж, хурууны үзүүрүүд дээр байрлуулна. Дараа нь өсгийгөө аажим буулгахдаа өлмийгөө өргөх маягаар хөлийнхөө улыг амраана. 10-аас доошгүй давталттай.

PS: Өргүй бол баян, Өвчингүй бол жаргал гэдэг Монгол ардын үг байдаг. Бид ялихгүй зүйл дээр сэтгэлээр шаналж, зовлон тоочиж явах үедээ тахир дутуу хэрнээ сэтгэлээр өөдрөг яваа хүмүүсийг нэг харчихаж баймаар юм.

Саяхан Германы хэвлэл дээр нэг Diana Odell гэдэг нэг америк бүсгүйн тухай бичжээ. Уушигны өвтэй учраас 3 настайгаасаа хойш 61 хүртлээ нийт 58 жил бүх биеэрээ нэг багажин дотор, зөвхөн толгойгоо ил гаргаж хэвтсэн гэнэ. Гэвч тэрээр энэхүү эмгэнэлт хувь заяандаа бууж өгөлгүй идэвхтэй амьдарч, High School-ийн шалгалтыг өгч, хүүхдийн нэг ном бичсэн байна. Мөн их сургуульд хоёр семестр суралцжээ. Түүнд саяхан нэгэн их сургуулиас хүндэт доктор цол хүртэл олгосон гэнэ. Харамсалтай нь цахилгааны саатлын улмаас багаж нь саатаж, Diana нас баржээ.

Өөр олон үгээр яахав. 1-рт эрүүл мэнддээ анхааръя, 2-т жижиг сажиг асуудалд бухимдахдаа ингэх шаардлага байна уу үгүй юу гэж бодож байя. Дэлгүүрт кассанд 5 минут оочерлохдоо, эсвэл машинтай явж байхад урдуур нэг такси дайрч эгнээнд орсны төлөө хамаг нервээ барах хэрэг юу байна? Тэглээ гээд би ямар үхчих биш. Keep cool!

Эрүүл мэнддээ анхаарахын хувьд уг нь ч би бодоод л яваа юм. Зав зай гаргаж спортоор хичээллэдэг хүмүүст атаархаад л. Саяхан манай модны 2-т шинээр нэг фитнессийн клуб нээгдсэн. Тэрэнд явах санаатай. Уншигч та спортоор хичээллэдэг үү?

5 comments:

саарал said...

Hicheelleh gej bodsoor yavaad oloon jil ongorch, odoo l ehlehees...

Дeстини said...

Bi guih, usand selehee barag boliod dugui unadag bolson.

Б.Эрдэнэболор said...

Усанд сэлэхийг би спортын хамгийн гоё төрлүүдийн нэг гэж боддог.

Болорхон said...

Дэмжиж байна.. энд ажил хэдий орой тардаг ч би өдөрт заавал хоёр цаг фитнесс-д явахаар хоёр найзаа уруу татчихаад байгаа. ккк

Sormuus said...

Orgui bol bayan
Ovchingui bol jargal
gej yostoi unen ug ee.

Minii hamgiin durtai hiideg zuil:
1) seleh
2) bujigleh

Sportoor hicheellehed zoriulan zaaval ih tsag tolovloj zartsuulah shaardlagagui gej bi boddiin. TV uzehdee hodolgoongui 1-2 tsag suuhiinhaa orond bolomjiin dasgal hodolgoon hiideg bolchihvol mash ih tsag hemnene dee :)