Sunday, June 1, 2008

Confused: Хаширлах уу, Зориглох уу?

Хүн их мэдэх тусам мэдэхгүй нь бас ихэсдэг гэж яасан үнэн үг вэ. Миний хувьд бол өөрийгөө улам л голоод байх янзтай юм. Саяхны жишээ хэлэхэд дөнгөж докторын ажлаа эхлүүлж байхад гарах үр дүн нь бараг тодорхой байсан бол сэдвээ гүнзгийрүүлж судлаад, Монголд судалгаа хийсний дараа юун үр дүн мантай, нэг хэсэг бүр юу судалж байгаагаа мэдэхээ больтлоо эргүүтсэн үе ч бий. Сайн удирдагчийн ачаар яваандаа чиглэлээ тодорхой болгож тодорхой үр дүнгүүд гаргасан л даа. Гэхдээ одоо эргээд харахад юу хийх гэж байгаагаа ч сайн мэдэхгүй байж юун ч их юм санаж байж вэ гэж инээд хүрдэг юм. Номноос уншсан бага сага мэдлэг минь Монголын хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд хангалттай санагдаж байлаа, тэр үед. Залуу ч байж :). Эхний жил удирдагчийнхаа өөдөөс ном хаялцдаг байсан бол хоёрдахь жилдээ санал солилцдог болоод гурав дахь жилдээ өөрөө нэг их ярилгүй харин ажилдаа хэрэг болох зөвлөгөө горьдосхийж суудаг болов. Эрдэм шинжилгээний ажил хүнийг ингэж хүмүүжүүлдэг юм байна.

Одоо ер нь их хашир болчихлоо. Гэхдээ заримдаа ингэж их хашир байх бас ч дэмий юмуу гэж бодох юмаа. Нэг шинэ санаа олчихоод түүнийгээ баталгаажуулах гэж наян ном уншиж, ерөн хүнээс асууж явсаар байтал цаг хугацаа хүлээхгүй учир нөгөө санаа хэрэгжих бололцоогүй, хэрэгжээд ч тус нэмэргүй болчихдог тал бас байна. Тэгэхээр 100% найдвартай болохыг нь хүлээхгүй, 70-80%-тай байхад нь хэрэгжүүлээд эхэлчихвэл зүгээр ч юм шиг. Ер нь 100% баталгаа гэж юу юм бэ? Ямар ч алдаа гарахгүй гэсэн үг үү?

Хүн ямар бурхан биш, хүний гараар хийгдэж байгаа ямарваа ажил хэзээ ч 100% баталгаатай байдаггүй юм. (Байгалийн шинжлэх ухаанд туршилтын үр дүнд статистик боловсруулалт хийхэд ихэвчлэн 95% магадлалыг хангалттай гэж үздэг.) Эсвэл 100% гэдэг нь эсэргүүцэх ямар ч үндэслэлгүй болтлоо баримтажсан гэсэн үг үү? Тэгвэл дэлхийн бүх хүмүүст хүлээн зөвшөөрөгдсөн ямар нэг онол юмуу ямар нэг санаа ер нь байдаг юм уу? Гурвалжин дөрвөн өнцөгтэй байж болно гэсэн онол байдаг тухай дунд сургуульд байхдаа сонсож байсан юм байна. Зүгээр нэг жишээ. Америкчуудын ихэнхи нь дэлхийг бурхан бүтээсэн гэдэгт итгэж байна. Бас нэг жишээ.

Ингээд эргэцүүлээд байхаар ерөөсөө бүхнийг нэгд нэгэнгүй төлөвлөж, цаг үргэлж баримт нотолгоо хайж яваад баймааргүй, өөрийнхөө зөв гэж бодож буй санааг шууд хэрэгжүүлмээр санагддаг. Зөвхөн судалгааны ажлын ч биш, бизнесийн санааг ч бас. Эцсийн эцэст надаас шалтгаалахгүй, миний тооцоолж чадахгүй хүчин зүйлүүд гэж байна. Бас аз гэж байна. Манай бизнесменүүдийг хар л даа. 1980-аад он, 1990-ээд оны эхээр багшдаа тэнэг мангараараа дуудуулан байж аравдугаар ангиа арай гэж төгсч байсан хүмүүс өнөөдөр аль хэдийнэ өөрсдөө саятнууд болчихсон, өч төчнөөн хүнийг ажлын байраар хангаад улсын төсөвд хэдэн тэрбумаар нь орлого оруулж байна. Тэгэхэд тэр үед арваа алтан медальтай төгссөн хүүхдүүдийн хэд нь өнөөдөр мэдлэг боловсролоороо гайхуулаад, хүнд хэрэгтэй зүйл хийгээд явж байна вэ. Нөгөө магадлалын онол хаана байна?

Нэг бодлын харин ч хэт их ухаантай байгаад дэмий юм шиг. Юм хийхээсээ өмнө бүтэлгүйтэж болох бүх хувилбаруудыг нь судлаад мэдчихээр сүүлдээ айгаад юу ч хийж чадахгүй болно. Тэрний оронд нэг их нарийн бодож төлөвлөлгүй, тэгсгээд болно биз гээд л шийдвэр гаргачихдаг, бидний нөгөө хэлээд байдаг “гүндүүгүй монгол эр”-ийн зан чанар харин ч зөв юм бишүү?

PS: “Эргэцүүлэл” ангилалд бичиж буй зарим зүйлс хоорондоо сөргөлдсөн, нэгнийгээ үгүйсгэсэн байж болзошгүйг анхааруулъя. Үнэнийг хэлэхэд би өөрөө амьдралын учрыг олох гэж эрэлхийлдэг, хүрээлэн байгаа орчноо өөрийнхөөрөө тайлбарлах гэж оролддог насан дээрээ яваа болохоор өөртэйгээ зөрчилдөх үе бишгүй л гарах юм. Та бүхэн хэрэгтэйг нь аваад хэрэггүйг нь хаяна биз.

10 comments:

Дeстини said...

Hun nasaaraa surdag gedeg ih unen ug sanagddag. Bi odoo Postdoc-n ajil hiij baihdaa iluu ih suil surch baigaa met sanagddag. Dr. bolsnoor hangalttai yum meddeg bolchihoj baigaa bas bish yum aa. Uuriiguu chamlah ue ih gardag.

Б.Эрдэнэболор said...

Миний дэвшүүлж буй гол асуудал бол өөрийгөө чамлах нь зөв үү? Мэдээж ихэнхи хүмүүс зөв гэж хэлнэ. Гэхдээ бид нэгэнт бүх зүйлийг 100% нарийвчлалтай тооцоолж чадахгүйгээс хойш зарим зүйл дээр азаа үзэх ч юмуу, эсвэл зөн совиндоо найдаж шийдвэр гаргаж болмоор санагддаг. Ялангуяа эрдэм шинжилгээний ажилд дассан хүмүүсийн хувьд энэ чанар дутагдаад байх шиг.

Ганаа_бж said...
This post has been removed by the author.
Ганаа_бж said...

Ergej irsend chini bayartai baina. Blogoor mini zochilsond tun chig iheer bayarlasan shuu.
Jaahan yaruuhan shagaigaad garlaa. Daraa orj irehdee tuhalj baigaad unshnaa.

Uudam Udval said...

Òàíüòàé ñàíàë íýã áàéíà. ¯íýõýý𠺺ðèé㺺 ãîëîîä ë áàéâàë. Óëàì á¿ð çýâðýýä, ¿õýýä áàéäàã þì áàéíà ëýý. ßàäãèéí áýýý ø¿¿ìæëýõ íýã íü ø¿¿ìæèëæ ë áàéã ë äýý. Ãýõäýý òàíû ìýäýõã¿éã, ìýäýõã¿é õ¿ì¿¿ñ áàñ áàéãàà ø äýý. Õýðýâ ¿å ¿åèéí ñóóòíóóä, ìýäëýãòýíã¿¿ä ººðñäèé㺺 ãîëîîä áàéñàí áîë. Áèä îäîî ÿìàð áàéõ áàéñàí áîë òºñººë 人. Õý õý áè ë ëàâ èíãýæ áè÷èõã¿é ë áàéñàí.

Barimalch said...

Praktikiin huchin zuil gej baigaa. Yamar ch surguuli zereg togsson hun praktikt garanguutaa ehnii 2 jil yu ch medehgui bolj huvirdag daraa n sursaar baigaad 3-4 dehi jildee jinhene mergjildee ordog gesen manaihnii ahmaduudiin yaria bdg.

Ooriigoo hyazgaartai golj bas hyazgaartai doviilgoj yavah zugeer bhaa.

Barimalch

Б.Эрдэнэболор said...

Ганаа_бж: миний блогоор зочилдогт тань би харин танд баярладаг шүү.

Удвал: хүн өөрийгөө яагаад голдог вэ гэхээр миний бодлоор өөртөө хэтэрхий өндөр шаардлага тавиад байдаг юм боловуу. Зөвхөн өөрөө ч биш, эргэн тойронд байгаа хүмүүс нь бас янз бүрийн юм шаардаад, тэгээд тэр болгонд нь нийцүүлэх гэж хичээгээд байдаг. Шаардлагуудыг биелүүлэх тусам улам өндөр шаардлагууд тавигдах болно.

Барималч: эхний 2 жил юу ч мэдэхгүй болдог гэдэг чинь ёстой аймаар үг байна. Ядаж нэг жил байж болохгүй юм боловуу?

Болорхон said...

Энэ бичлэгийн чинь доор бичих коммент маань дээд гурван бичлэгт давхардав ккк :)

munkhuu said...

Adilhan um shigee chinii problem miniihtei. Bi l lab uuriiguu ih goldog. Minii ergen toirniihon bugd l uurtuu bardam baih estoi, yagaad gebel chi tiim erhtei gedeg. Oird uurtuu dugnelt hiigeed uuriiguu golohgui gej.
Gehdee l yahiin argagui ergen toirnii gadnii sudlaach erdemtdiig haraad uuriiguu goloo l baidgiim daa. Magadgui chinii zob baij ch boloh, shiljilgeenii ajil hiigched tiim baidagaa gej.

Logos said...

tiim ch uchraas bi yeruusuu doctor bolj hereggui gej bodood baigaa. joking :) nice to see you blogging!