Томоогүй багадаа би чинь хэмжээлшгүй саналаа
Тогтсон хэдхэн насаа цөөнийг нь мэдэж ухаарлаа... дуучин Батсүхийн “Насны ханш” дуунаас
40 гараад, амьдрал ид жигдэрч байх үедээ ингээд дуулаад сууж баймааргүй байна. Тэгэхээр цагийг зөв зарцуулах тухай үргэлж бодож, өөрийгөө хянаж байхаас өөр аргагүй. Нөгөө талаар нас ахих тусам ихэнхи хүмүүсийг шинийг сурч мэдэх, шинэ ажил эхлүүлэх урам зориг, идэвхи, оюуны хүчин чадал нь ч гэсэн сулардаг бололтой. “35 хүртлээ ямар нэг том нээлт хийгээгүй хүн суут эрдэмтэн болж чадахгүй” гэж Эйнштейн хэлсэн гэдэг. Энэ нь зөвхөн эрдэмтдэд биш, бүх хүнд хамаатай гэж бодож байна. 35 биш юм гэхэд ядаж 40 хүртлээ бусдад хүлээн зөвшөөрөгдөхүйц нэг том ажил хийхгүй бол горигүй нь.
Цагийг зөв зарцуулах гэдэг ойлголт чинь хэлэхэд амархан боловч их нарийн учир жанцантай. Германы эрдэмтэн Ё.Кноблаухын (монголоор Сармис гэсэн марзан нэртэй) үзэж буйгаар “Цагийн менежмент” сэтгэл зүйн шинжлэх ухааны нэг бие даасан судлагдахуун болсноосоо хойш өнөөг хүртэл дараахь 4 үе шатыг дамжсан гэнэ:
1. Үйлдэлд чиглэсэн цагийн менежмент (ЦМ)2. Зорилгод чиглэсэн ЦМ
3. Хүчин чадалд чиглэсэн ЦМ
4. Ажил-амьдралын балансад чиглэсэн ЦМ
Тэгээд мань хүн өөрөө 5 дахь үеийг нь шинээр хөгжүүлж байгаа, энэ нь “Хамтын амьдралд чиглэсэн ЦМ” гэж “Ein Meer an Zeit“ (монголоор Цагийн Тэнгис) номондоо бичжээ.
Сармис гуайн хөгжүүлж байгаа онолыг нь харж л байя, тийм ч шинэлэг санагдсангүй. Эхний 4 үеийн ЦМ-ийг товчхон танилцуулахад үйлдэлд чиглэсэн гэдэг нь зөвхөн хүн оногдсон ажлуудаа яаж бага цагт үр дүнтэй амжуулах вэ гэдгийг судалдаг бол зорилгод чиглэсэн ЦМ-ийн дагуу хүн зорилгодоо хүрэхийн тулд чухам юуг хийх вэ гэдгээ сайтар бодож төлөвлөх ёстой. Хүчин чадалд чиглэсэн ЦМ нь хүн өөрийнхөө хүчин чадлыг сайтар мэдэж байх, тэгээд үүндээ тохирсон зорилгуудыг тавих нь зүйтэй гэдэг. Ажил-амьдралын балансад чиглэсэн ЦМ нь хүмүүс ЦМ-ийг зөвхөн ажлаа төлөвлөх хэрэгсэл болгож буйг шүүмжилж, алба ажил, хувийн амьдралаа аль алийг нь тодорхой зорилтуудын дагуу төлөвлөж байх хэрэгтэй гэж сургадаг.
Би Германд 8 жил амьдарсны эцэст Монголд өнгөрсөн 12 сард ирээд 1 сард ажилд ордог юм байна. Монголоос хол удсаныг ч хэлэхүү, эхний 3 сард наашаа гэсэн болгон руу очоод л, энд тэнд баахан улсуудтай танилцаж, албаны байдлаар уулзахтай нь уулзаж, шоудахдаа шоудаад л, баахан хүмүүстэй хамтарч ажиллахаар тохиролцов. Үнэндээ энэ нь сонирхолтой байсан л даа. Багаасаа л юм юмаар оролдож, энд тэндгүй явж байдаг зуршил ч бас нөлөөлсөн.
Сүүлийн үед нэг л бишээ. Ямар сайндаа цагийн менежментийн тухай бичээд сууж байхав. Германд оюутан байхад Монголд очоод ингэнэ, тэгнэ гээд л баахан юм бичсэн төлөвлөгөөндөө одоо нэг засвар хийхгүй бол болохгүй болж. Дээр дурдсан зорилгод чиглэсэн ЦМ гэдэгт анхаарлаа түлхүү хандуулахгүй бол хэтэрхий олон зүйлийг зэрэг амжуулах гэж яваад сүүлдээ юу ч үгүй болж мэдэхээр санагдах боллоо. Мэдээж ажлын хажуугаар гэр бүл, эрүүл мэнд, амралт, урлаг, соёлын хэрэгцээ, хувийн боловсрол (жишээ нь хятад хэл сурах) гэх мэт зөндөө асуудлуудыг зохицуулах, үүнд цаг зарцуулах шаардлагатай.
Германд цагийн менежмент судалдаг бас нэг эрдэмтэн болох Зайверт гуай хүмүүсээс “та хэдэн малгай өмсдөг вэ” гэж асуугаад, “зарим малгайгаа тайлж хаях хэрэгтэй юм биш үү” гэж анхааруулжээ. Малгай гэдэг нь нийгэмд гүйцэтгэж буй үүрэг ролиудыг нь хэлж байна. Жишээ нь би малгайгаа тоолъё. “Аав”, “нөхөр”, “хүү”, “дүү”, “найз”, “хамаатан”, “ХААИС-ийн Экстейншиний сургалтын төвийн эрхлэгч”, “Герман-Монголын Гүүр ТББ-ын У.З-ийн гишүүн”, “МАХН-ын гишүүн” гэх мэт байнга өмсдөг арваад малгай байна. Энэ нь цөөдсөн юм байлгүй, сүүлийн үед бас “блогчин” гэдэг малгай аваад өмсчихсөн.
Бас үе үе өмсдөг “судлаач”, “багш”, “зөвлөх”, “менежер”, “орчуулагч”, “шатар сонирхогч” гэсэн малгайнууд ч байдаг. Монголд ирснээс хойш хүмүүсийн надад өмсүүлчихсэн малгайнууд бас байна. “Хөршийн томоотой хүүхэд”, “СӨХ-ийн хурлын тэргүүлэгч” гэх мэт. Нийлээд 20, бараг 30 хүрэх байхаа.
Эдгээрийн заримыг нь, жишээ нь “аав”, “хүү” гэх мэтийг бол хаях боломжгүй нь мэдээж. Харин бусдаас нь заримыг нь тайлж хаяхгүй бол нэг мэдэхэд хаашаа, юунд хүрэх гэж яваагаа ч мэдэхээ болих гээд байна. Зайверт гуай “та эхлээд зорилго, зорилтуудаа сайтар бодож боловсруулах хэрэгтэй, тэгээд эдгээр зорилтуудад хүрэхэд чинь хэрэг болох малгайнуудаа үлдээгээд, бусдыг нь хаях хэрэгтэй” гэж зөвлөжээ. Үүнийг дахиад нэг уншвал “хэрэв ингэхгүй бол амьдрал чинь үр дүн муутай өнгөрнө шүү” гэсэн заналхийлэл мэт.
Олон малгайтай хүн өдөрт хэд хэдэн малгай сольж өмсөх хэрэг гарна. Би жишээ нь өглөө босохдоо л “аав”, “нөхөр” малгайнуудаа өмчихсөн байдаг. Тэгээд гэрээс хаалгаар гарангуутаа “сайн хөрш” малгайгаа өмсөнө. Машиндаа суунгуутаа “жолооч” малгайгаа, ажил дээрээ очингуутаа “ХААИС-ийн ЭСТ-ийн эрхлэгч” малгайгаа өмсөнө. Хүн ирэх буюу утас дуугарах болгонд өнөөх 30 малгайгаа бэлдэж тавиад, хэн ярьж байгаагаас нь шалтгаалж аль нэгийг нь өмсөнө. Гадуур ажил хөөцөлдөж явахдаа бас хэнтэй уулзахаас шалтгаалаад янз бүрийн малгайгаа солиод л өмсөөд байна.
Хэтэрхий олон малгайтай байхад үнэндээ зарим нэг талаараа ашигтай мэт боловч нөгөө талаараа маш хортой. Америкийн нэг киноны гол дүрийн нөхөр, бас надархуу хаа сайгүй цохиж явдаг сайхан гар, “I am everywhere and nowhere“ гэж цухалдаж байдаг санаанд орж байх чинь. Монголоор утгачилбал “би хаа сайгүй байгаа юм шиг мөртлөө хаана ч байж чадахгүй байна” гэсэн үг л дээ. Энэ их чухал үг юм шиг надад санагддаг. Хүн тодорхой нэг ажилд хамаг анхаарлаа хандуулж байж л тэр ажлаа бусдаас илүү хийж чадна. Мэдээж өнөөгийн нийгэмд ихэнхи ажил мэргэжлийн хувьд зөвхөн нэг төрлийн ажил хийх боломжгүй, янз бүрийн л даалгаврыг биелүүлэх хэрэгтэй болдог. Гэхдээ л хүн өөрийн гэсэн зорилго, чиг шугамтай байхгүй бол бусдын хий гэсэн бүгдийг, эсвэл орлого олох боломжтой бүх ажлыг хийгээд яваад байвал нэг мэдэхэд нөгөө Батсүх гуайн дууг дуулаад сууж байх вий.
Миний хувьд зарим нэг арга хэмжээнүүдийг авч эхлээд байгаа. Бүтэн сайн өдөр гар утсаа унтраадаг, шоудах бол Баасан, Бямба гаригт биш, долоо хоногийн дундуур амжуулдаг болсон. Сонгуулийн дараа МАХН-ын идэвхтэн гишүүн, МАСЗХ-ны салбар зөвлөлийн дарга байхаа больж, зүгээр “сул” гишүүн болохоор шийдсэн. Ирэх жилээс оюутнуудад хичээл орохоо болино, орос хэлээ сэргээхээ энэ жилдээ азнана гэх мэт шийдвэрүүдийг гаргаад байна. Оройтоогүй дээрээ амьдралаа цэгцлэх минь.
Эйнштейн гуайд нээрээн Израйл улсын анхны ерөнхийлөгч болох санал ирснийг мань хүн хүлээж аваагүй гэдэг. Бодвол цагаа харамласан байх л даа.
Томоогүй багадаа би чинь хэмжээлшгүй саналаа...
9 comments:
Suuliin hagas jiliin ehnii bichleg chini uneheer yum bodogduulahaar saihan bichleg boljee. Ter shiniig erelhiileh erch huch nas ahih tusam sulardag gedeg chini yostoi unen ug shuu...
Ter olon malgaigaar zuilrluulj helsen chini bur nudend haragdaad yavchihlaa. Mongold baihdaa hussen huseegui l zunduu olon malgaitai baisan shig.../gehdee duugiinhiig bol yaj guitsehev/ Odoo harin haritsangui tsuurchee...
Tsag much buriig hojim haramsahaargui unguruuh yumsan daa. Gehdee minii huvid ungursniig ergetsuulehdee neg ih haramsdaggui ee...
Çà áè ìàëãàéãàà òîîëèéäîî. Õýä íü ë õàñàãäàõ áîë.
Áè õàà ÷ áàéãàà þì øèã õýðíýý õàà ÷ áàéõã¿é ãýäýã èõ ñàéõàí ¿ã áàéíà.
0хөөе, "найз" малгайгаагаа битгий тайлаарай бас.
Bayariin mend shuu. Saihan naadaarai. Naadamd gurvan davaatai, nairand gurvan duutai l biz dee. Sain barildaarai. Hehe...
Gadniihan neg yumiig nariivchilj dagnaad amjiltad hurdeg baih.Manaid olon malgaitai baihaas argagui shig baidag. Sonin bichleg bailaa. Amjilt. Saihan naadaarai.
Шинэ блогийг чинь сая л санамсаргүй тэнэж яваад олж бичлэгүүдийг чинь хожимдож уншиж байна.
Эйнштейн гуайн үгнээс өмнө бас "цагийн менежмент"-ийг Сүн улсын Хүйтэн уулын бичигт:
"Гуч хүртлээ эхнэр аваагүй хүн түүнээс цааш авахын хэрэг юун, дөч хүртлээ төрд зүтгээгүй бол түүнээс хойш бүү зүтгэ, тавь хүртлээ гэрээ засаагүй бол төвхнөх гж бүү оролд, жар хүртлээ гэрээсээ холдоогүй бол алсын замд бүү гар.." гэсэн байдаг юм.
Харин би энэ сургаалийг ойлгохдоо түүнээс хойш бүү хий гэхээсээ илүү тэд хүртлээ заавал амжуул гэсэн утга гэж ойлгодогийн, бас л цагийн мундаг менежмент байгаа биз Эрдэнэболор оо...
За бас тэгээд би гэдэг буруу номын амвтан ч эрдэмтэн мэргэд л гэнэ, ухаантан сэтгэгч л гэнэ хүмүүсийн хэлсэн үгийг дагаж тэр чигээр нь өөртөө хэрэгжүүлж хэвшүүлж онолд хүлэгдсэн амьтан болохыг үнэнхүү хүсдэггүй билээ. Тэгж дугтуйтай хүн шиг амьдраад яах ч билээ тээ... ер нь тэгээд онол онол л гэнэ, жинхэнэ үнэн бодит түүх л гэнэ. Онол ч бай түүх ч бай яг ямар байсан нь тодорлоо ч тэнд эцсийн ганц хөдөлшгүй цэг гэж үгүй.
сайн уу наашаа утасдаарай
хайсан жав 95220347 манай хүүхдийн өөр утас
Санамсаргүй тэнэж яваад блогийг чинь оллоо. Зайберт нтр гээд таньдаг хүмүүсийн нэр гарсан байна. Малгайны талаар миний хувьд олон өнгийн малгай байна. Нэг хүнтэй уулзахдаа нэг өөр малгай өмсөх жишээтэй. Байнга хувьсан өөрчлөгдөнө заримдаа их гутранги болох хар малгайгаа өмсчихнө. Харин заримдаа цагаан, улаан гэх мэтчилэн сольж өгнө. Өдөрт хэдэн ч малгай өмсөнө вэ. Сонирхолтой бичжээ: Боб чамд амжилт хүсье Та нартаа найзалдагтаа их баяртай байдаг билээ
Post a Comment